Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээ 09:00-12:00 цагийн хооронд ажиллана


Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана.

Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллана. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай

Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 109 багийн 707 эмч, ажилтан ажиллаж, 29679 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1135, II тунд 21998, нийт 23133 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.9 хувь буюу 943478 нь I тунд, 66.9 хувь буюу 637699 нь II тунд хамрагдаад байгаа аж.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ