Чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлалаа


"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болох билээ. 


Тэгвэл өнөөдөр Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ. 


Тус хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна. 

"КОВИД-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон аж. 


Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболын Батцэцэг
  • 76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно. 
 

Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ