Монгол Улсын иргэн бүр боловсрол эзэмших, суралцах тэгш боломжоор хангагдах эрхтэй билээ. Гэтэл жил бүр сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэг мөн ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ дутмаг хэвээр байна.
Тухайлбал, 2020 онд улсын хэмжээнд 63 цэцэрлэг нэмж баригдаж, ашиглалтад орсон хэдий ч өнгөрсөн оны наймдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамны, Сургуулийн өмнөх боловсролын газраас анги танхимын хүрэлцээгүй зарим цэцэрлэгийн ойролцоох барилгуудыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар ажиллаж байгаа тухай мэдээлсэн.
2021 онд 49 сургууль, 10 цэцэрлэг, дөрвөн спорт заалыг ашиглалтад оруулахаар БШУЯ төлөвлөсөн байна.
2020 оны хувьд 63 цэцэрлэг, 31 сургууль, 2019 онд 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулснаар гурван ээлжээс гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг ч Нийслэлийн алслагдсан төдийгүй төвийн дүүргүүдэд ч бодит байдалд дээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байсаар байна гэж үздэг байна.