Төмөр замын гармуудыг шинэчилж байна


“Улаанбаатар төмөр зам” ХНН Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотод байдаг төмөр замын хэд хэдэн гармыг шинэчлэх юм.

Одоогийн байдлаар хамгийн ачаалал өндөртэй Толгойт таван шарын ойролцоох 396-р гарам болон Дүнжингарав захын дэргэдэх 407-р гармыг шинэчлэх ажлыг хийжээ.

Эдгээр гармуудаар өдөртөө 70 шахам мянган авто тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг гэсэн тооцоо судалгаа байдаг. Төмөр замын эдгээр гармуудыг шинэчилснээр төмөр замын гармын аюулгүй байдал сайжирч, галт тэрэгний даац, хурд нэмэгдэх юм.

Гармуудыг шинэчлэх ажлыг УБТЗ-ын замчид шөнийн цагаар өглөө авто замын хөдөлгөөн эхлэхээс өмнө дуусгажээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН энэ жил төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Толгойт-Улаанбаатар-Амгалан  өртөө хоорондын замыг шинэчлэхээс гадна Улаанбаатар-Замын Үүд өртөө хоорондын 80 километр замыг шинэчлэх юм.

Төмөр замаар жилдээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэдэг бөгөөд энэ нь манай улсын экспорт, импорт, орон нутгийн ачаа тээврийн ихэнх хэсгийг төмөр замаар тээвэрлэдэг гэсэн үг юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ