Зургаан байршилд 16.34 км дугуйн шинэ зам тавьж байна


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дараах зургаан байршилд дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Замын нийт урт 16.34 км бөгөөд гүйцэтгэгчээр хоёр компани ажиллаж, хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна.

Дугуйн зам тавьж буй байршлуудыг танилцуулъя. Үүнд:
  • Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
  • Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам
  • Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/ багтаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ