ЭМЯ-аас сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавируст халдварын шинжилгээний талаар танилцуулж байна.
Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,237 хүний сорьцод шинжилгээ хийхэд 653 хүнээс халдвар илэрч улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 55,067 болжээ. Түүнчлэн 65 болон 73 насны хоёр иргэн өчигдөр эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Шинээр илэрсэн 653 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс
- 625 нь Улаанбаатар хотод
- 28 нь орон нутагт тэмдэглэгджээ.
- Хөнгөн – 2,167
- Хүндэвтэр – 1,521
- Хүнд - 479
- Маш хүнд – 118 хүн байна.
Сүүлийн үед хөдөө орон нутагт зорчихоор шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол гарч байгаа гэв. Энэ нь халдвар зөвхөн ойрын хавьтлаас илрэхгүй байгаа бөгөөд эрсдэл маш өндөр байгааг харуулж байгааг анхаарууллаа.