Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулах шийдвэр гаргав


ДЭМБ-аас жирэмсэн эхчүүд халдварт өртөх эсрдэл өндөр байгаа учир вакцин хийлгэх боломжтой гэж мэдэгдсэн. Манай улсын хувьд жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах боломжтой байгаа юм. Гэвч жирэмсэн эхчүүдийн дунд вирусын халдварт өртөх, хүндрэх аюул бодитоор тулгарч буй.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авсан 100 мянган тун Файзер вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийх шийдвэр гаргалаа.

Улсын хэмжээнд нийт 53 мянга орчим жирэмсэн эх байгаа бөгөөд эдгээр Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу Файзер вакцинд хамрагдах боломжтой гэв.

Жирэмсэн эхчүүд дархлаажуулалтанд хамрагдахдаа эмчийн заавар зөвлөмжин дор сайн дурын үндсэн дээр вакцинаа хийлгэх боломжтой юм.

Түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцинд хамрагдаж амжаагүй хүмүүс мөн адил Файзер вакцинд хамрагдаж болно гэж мэдэгдлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ