Үйлчилгээний байгууллагууд халдвар, хамгааллын дэглэм баримтлуулахгүй байвал иргэн та мэдээл



Коронавируст халдварын эрсдэлийг бууруулах үүднээс үйлчилгээний байгууллагууд вакцины бүрэн тунг хийлгэж, дархлаа тогтсон иргэдэд нээлттэй байхаар УОК шийдвэрлэсэн. 

Гэвч сүүлийн үед зарим байгууллага халдвар хамгааллын дэглэм баримтлуулахгүй, халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж ЭМЯ-аас анхаарууллаа.

Дээрх анхааруулгад халдварын тохиолдлыг бууруулахын тулд үйлчилгээний байгууллагууд УОК-оос гаргасан дүрэм журмыг мөрдөх шаардлагатай. Гэвч зарим хоолны газар, кофе шопт ороход вакцин тариулаад 14 хоносон эсэхийг шалгахгүй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхгүй байна. Тиймээс зарим үйлчилгээний байгууллагаас халдвар илрэх тохиолдол гарч байна. Үүнээс болж өвчлөл илүү нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл, зарим үйлчилгээний газраар маскгүй үйлчлүүлж байхад халдвартай хүн хажууд дэглэмээ барихгүйгээр сууж эрсдэл бий болгож байна.

Иймд иргэд тухайн үйлчилгээний газрууд вакцин тариулсан эсэхийг тань асууж байгаа болон халууныг тань хэмжиж байгаа эсэхийг шалгаж, шаардлага тавих хэрэгтэй. Бид бүгд хамтдаа энэ өвчнийг даван туулахын тулд хариуцлагатай байцгаая” хэмээн уриалжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ