МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодсон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тараад буй.
Уг бичлэгтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг уг хэрэгтэй холбогдуулан хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" гэсэн байна.
Эх сурвалж:ikon.mn