Э.Ананд ирэх долоо хоногт эхнийхээ мэс засалд орох болжээ


Нуруу нугалмын орчимд үүссэн хорт хавдрын улмаас бүсэлхийнээс доош мэдээгүй болсон найман настай хүү Э.Ананд Монголын сайхан сэтгэлт ард түмний өргөсөн хандиваар эрүүл энх болгохоор ээжийн хамт БНСУ-ыг зорьсон билээ.

Хүүгийн эмчилгээнд шаардлагатай 380 сая төгрөг хоёр сарын дотор бүрдсэнээр Э.Ананд хүү ээж Ц.Даваагийн хамт БНСУ-д очин тусгаарлалтанд ороод байсан. Тэгвэл ээж хүү хоёр тусгаарлалтын 14 хоногоо дуусгаад, өнөөдөр /2021.05.27/ Сөүл хот дахь Сун Чун Хян их сургуулийн эмнэлэгт хэвтжээ.

"Хүүгийн эхний шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үр дүн нь муугүй гарсан. Ирэх долоо хоногт эхний мэс засалдаа орно" гэж хүүгийн ээж Ц.Даваа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ