
Тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн зах, худалдааны төв, барааны тасгууд болон хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газар, зочид буудал, амралтын газар, саунаар үйлчилгээ үзүүлэх газрууд нь хүчин чадлынхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авахаар журамлагдсан. Журмын хүрээнд үйл ажиллагаа нь эхэлсэн 3,213 ААН, байгууллага иргэнийг хамруулан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах хяналт, шалгалтыг МХЕГ-аас хийжээ.
Үүнд:
- Хүнсний худалдаа - 1,471
- Зах, худалдааны төв - 9
- Хоол,үйлдвэрлэл үйлчилгээ -751
- Кофе шоп - 81
- Хүнсний үйлдвэр - 3
- Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв - 109
- Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар - 46
- Сургалтын төв - 15
- Бассейн - 7
- Зочид буудал - 21
- Саун -10
- Амралтын газар - 11
- Бусад /ахуйн үйлчилгээ/ -679 хамрагдсан байна.
Мөн бүтээгдэхүүн хураасан нэг акт тогтоож, зөрчил гаргасан долон хуулийн этгээд, зургаан иргэнд хуулийн дагуу торгуулийн шийтгэлийг ногдуулсан гэж НМХГ-аас мэдээллээ.