Коронавирусын халдварын шинэ тохиолдол 785, нас баралт дөрөв байв


ЭМЯ ээлжит мэдээллээ хүргэлээ. Сүүлийн 24 цагт 785 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 55852 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 729, орон нутагт 56 тохиолдол илэрсэн байна.

Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг мэргэжлийн байгууллаггаас нийт иргэдэд анхааруулж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 99 хувь нь өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаад байна. Улсын хэмжээнд 1 847 246 иргэн нэгдүгээр, 1 025 326 хүн хоёрдугаар тунгийн вакциндаа хамрагджээ.

Өчигдөр нийт 82017 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 945 738 хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 677 055 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 901 508, хоёрдугаар тунд 348 271 хүн хамрагдсан байна.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ