ЭМЯ: Хөл хорио тогтоох санал гаргаагүй


Цар тахлын тархалт буурахгүй байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хатуу хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаад буй талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад хатуу хөл тогтоох талаар санал, хүсэлт огт гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Харин дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг вакциндаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж буй иргэддээ талархал илэрхийлж цаашид ч халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг анхаарууллаа.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ