Иргэдийн орлогод нийцсэн 2000 айлын орон сууцыг Баянголын аманд барина


Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд "Орлогод нийцсэн орон сууц" хорооллын төсөл үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар уг хорооллын төсөлтэй өнөөдөр танилцсан байна.

Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодын гурван байршилд зорилтот бүлгийн иргэд, залуу гэр бүлүүдийн орлогод нийцсэн үнийн дүн бүхий нийт 7000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм. Санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийднэ.

Энэ ажлын хүрээнд 2009 оноос дэд бүтэцжүүлэх ажил эхэлж, газраа чөлөөлж, төлөвлөлтийг хийж эхэлсэн. Дэд бүтэц бэлэн байгаа учраас бүтээн байгуулалтын ажил, “Залуус” хороолол барих боломжтой гэдгийг албаныхан хэлж байлаа.

Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгджээ. Дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд  зориулагдсан хүчин чадалтай. Өдгөө 10 га газарт 2007 айлын орон сууц барихаар төсөвлөсөн. 3000 хүний ажлын байр бий болгохоор тусгажээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ