Гааль дээр үүссэн ачааллыг бууруулахаар гаалийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж байна


"COVID-19" цар тахлаас үүдэлтэй бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионы үед гааль дээр бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл үүссэн байна. Тиймээс гаалийн байгууллагын ажилтнууд энэ сарын 6-наас ирэх сарын 30 хүртэл илүү цагаар ажиллахаар болжээ.

Одоогоор гааль дээр үүссэн бөөгнөрлийг арилгаж байгааг Улаанбаатар хотын Гаалийн газрын хяналт шалгалтын хэлтсийн орлогч дарга П.Сүхбат өнөөдөр мэдээллээ. 

УБТЗ болон мэргэжлийн хяналт, тээвэр зуучийн байгууллагууд 20.00 цаг хүртэл ажилласнаар өнгөрсөн хугацаанд 2046 гаалийн мэдүүлгээр 102.7 сая ам.долларын 17.506 тонн ачааны бүрдүүлэлт хийж, 38 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлжээ.

Мөн хил, гаалийн ачаа барааны эргэлт болон орлого, гаалийн газрын зарим терминалын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

5 дугаар сарын 6-26-ны хооронд импортын 10.683, экспортын 301, нийт гаалийн 10.984 бүрдүүлэлт хийж, нийт 140.6 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ. Өдрийн дундаж татварын орлого 6.7 тэрбум төгрөг, эхний 7 хоногийн өдрийн дундаж татварын орлого 8 тэрбум төгрөг болсон байна. Дээр дурдсан экспортын гаалийн 301 бүрдүүлэлтэд 61.9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн орж байгаагаас хонь, ямааны ноос, ноолуур 47.1 сая ам.доллар болж, энэ нь өнгөрсөн хугацааны нийт экспортын 76.1 хувийг эзэлж буйг тодотгов.

"COVID-19" халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гаалийн мэдүүлгийг өөрөө мэдүүлэх цахим программаар 20 ААН мэдүүлж, 3.7 сая ам.долларын барааны 113 бүрдүүлэлтийг хийж 1.8 тэрбум төгрөгийн татварыг татан төвлөрүүлжээ. Нийтдээ Улаанбаатар хотын Гаалийн газар энэ оны эхний 5 сарын байдлаар улсын төсөвт 908.1 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэхээс 789.3 тэрбум төгрөгийг бүрдүүлж, төлөвлөсөн биелэлт 86.8 хувьтай байна. 

 Эх сурвалж:МОНЦАМЭскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ