Өмнөговь, Дорноговь аймагт зорчихдоо заавал УОК-т хүсэлт гаргана


Орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу харъяа нэгжүүд хяналт, шалгалтыг тавьж ажиллаж байгаа.

Тэгвэл Өмнөговь, Дорноговь аймагт уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд тодорхой бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргаснаар зорчих хөдөлгөөнд оролцох боломжтой аж.

Тус аймгуудад зорчих болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа өргөдөл болон албан бичигтээ тодорхой дурдаж хүсэлтээ хүргүүлэх ёстой байна. Мөн холбоо барих хүний байнга ашиглагдах, 24 цагаар нээлттэй байх утасны дугаарыг заавал бичих шаардлагатай.

Дээрх үндсэн шаардлагаас гадна зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зорчих хүн тус бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14 хоносныг гэрчлэх бичиг, халдвараар өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагааг заавал бүрдүүлэх юм байна.Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэд вакцины бүрэн тунд хамрагдаагүй бол PCR шинжилгээ зайлшгүй өгч байж зорчино.

Нийслэлд PCR шинжилгээний явуулын болон суурин зургаан цэг ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Хөдөө, орон нутаг руу зорчих, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд дараах цэгүүдэд очиж PCR шинжилгээгээ өгөх боломжтой юм.

Үүнд:
  • Баянзүрх дүүрэг – “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  • Сонгинохайрхан дүүрэг – Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай гэсэн байнгын цэгүүдэд дараалалд зогсон өгөх боломжтой.
Мөн нэмэлтээр явуулын шинжилгээ авах цэгүүд дээр болон "Гялс", "Мөнгөн гүүр", "Итгэл" ба "Сос Медика" эмнэлгийн лабораториудад шинжилгээ өгч болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийж зорчихыг УОК-оос анхааруулжээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ