
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болжээ.
Энэ удаагийн хурлаар,
Хилийн чанадад нас барсан долоон иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх,
Төлбөрийн чадваргүй зургаан иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг авах,
Цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон БНСУ, Турк, Малайз, Унгар, Япон, Польш, ОХУ, Турк, Их Британи зэрэг улсад байгаа 53 иргэний нутаг буцах, тэдгээрийг тусгаарлах байр болон тээврийн зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэж, 86,341,365 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам