
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтад 32 орноос 150 гаруй иргэн оролцжээ. Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд Монгол улсаа "Ковид-19"-ийн дархлаажуулалтад онцгой анхаарч вакцин татан авах, иргэдээ хос тунд хамруулж эрчимтэй ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлж байв.
Мөн ирэх сарын 1-нээс хил нээхэд эх орондоо ирж дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй байгаа гэдгээ хэлж байжээ. Мөн иргэдийн зүгээс эх орондоо орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа эсэхийг тодруулж байв.
Энэ үеэр Чингис хааны музей байгуулахад хилийн чанадаас хуулбарлан авсан зарим үзмэрүүд, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан түүхийн баримт, гэрэл зургийн цомхон үзэсгэлэнг Гадаад харилцааны яамнаас дэлгэн үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.