Эрэгтэй сагсан бөмбөгчид Австриас олимпын эрхгүй хоцров


Австри улсын Грац хотноо "Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Бразилын шигшээ багтай хийж 10:18-аар хожигдсоноор эрх авах боломжгүй болжээ.

Энэ тэмцээний А хэсгийг Польш дөрөв тоглож 3 хожсон 69 оноотойгоор тэргүүлсэн бол Бразил дөрөв тоглож гурав хожсон 72 оноотойгоор удааллаа.

Ингэснээр манай баг энэ удаагийн тэмцээнээс олимпын эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо 6 дугаар сарын 4-6-нд Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж л үлдлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ