Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад орлоо


Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад орсон бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ нээлтэд оролцжээ.

Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Анхны сургуулиудын нэг нь Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор юм. 1923 онд байгуулагдсан тус сургууль 2 жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгоно.

Энэ сургуульд өнөөдөр 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6 тэрбум төгрөгийг 2018 онд улсын төсөвт суулгуулж байсан юм. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажиллаж өнөөдөр тус сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгч байна гэж БШУЯ-наас мэдээлжээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ