Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад буй Монгол улсын иргэдээс өнөөдөр санал авч дуусна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 салбар комисс ажиллаж буй юм.

Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7,394 сонгогчийн 44.6 хувь буюу 3,299 сонгогч саналаа өгчээ. 

“Ковид -19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пёньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон тухай мэдээлсэн байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комиссоос мэдээллээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ