Тавдугаар сарын 28-аас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд орох, гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан Увс аймаг хорионы хугацаагаа сунгажээ. КОВИД-19”-ын цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр, тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд тус хязгаарлалт үргэлжилнэ. Энэ хугацаанд тандалт судалгааны ажлыг зохион байгуулна.
Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо гэж Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.