Токиогийн олимп тойрсон сураг ажиг: Үзэгчдэд “PCR”-ын хариу сөрөг гарсан байх шаардлага тавина


Олимпын наадмыг дотоодын үзэгчидтэйгээр зохион байгуулах шийдвэр гарвал үзэгчдийн коронавирусний “PCR” шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай хэмээн Японы “Yomiuri” сонин Засгийн газрын эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.


Төлөвлөгөөнд дурдсанаар, үзэгчид спортын арга хэмжээ болохоос хамгийн ихдээ долоо хоногийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой аж. Тийнхүү уралдаан тэмцээн үзэхдээ спортын байгууламжийн үүдэнд коронавирус илрээгүй гэдгийг нотлох бичгээ үзүүлэх ёстой бол вакцин хийлгэсэн иргэдийн хувьд ингэх шаардлагагүй юм.


Наадмыг үзэгч, сонирхогчдыг шинжилгээнд үнэгүй хамруулах бөгөөд ийм зорилгоор зохион байгуулагчид өдөрт 400 мянган хүнээс шинжилгээ авна гэж тооцоолж байна. Үүнээс гадна спортын байгууламжуудад байх үеэрээ үзэгчид амны хаалт заавал зүүх журмыг дагаж мөрдөх бөгөөд тэндээ хооллож ундлахыг үзэгчдэд хориглож магадгүй байна. 


Тамирчид хийгээд тэдэнтэй ойр харилцаж буй хүмүүсийг өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамруулах шийдвэрийг Олимпын наадмыг зохион байгуулагчид 4 дүгаар сард гаргасан билээ. Бусад оролцогчдын хувьд ирсэн өдрөөсөө хойш гурван хоногийн хугацаанд өдөр бүр шинжилгээ өгөх ёстой юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ