Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас согтууруулах төрлийн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоожээ.
Энэ судалгаагаар:
- Спиртийн зах зээлд “Апу” ХК, “Спирт бал бурам” ХХК-ийг;
- Архины зах зээлд“Апу” ХК, “Спирт бал бурам” ХХК-ийг;
- Шар айрагны зах зээлд “Апу” ХК, “М Би Си азиа пасифик” ХХК-ийг;
- Дарсны зах зээлд “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийг;
- Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн импортын согтууруулах ундааны зах зээлд “Монгол кореа сторе” ХХК-ийг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр нэрлэгдсэн байна.