Ангараг гарагийн үүлний зургийг авчээ



Ангараг гараг дээр даалгавар гүйцэтгэж буй NASA-гийн "Curiosity" хайгуулч робот гарагийн үүлний зургийг даржээ. Энэ нь мандаж буй нарны туяанд гэрэлтэж буй мөсөн талстууд хэмээн тайлбарласан байна.

Ангарагийн нимгэн агаар мандалд үүл харагдах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ жилийн хамгийн хүйтэн үед экваторын бүслүүрт үүсдэг

NASA-гийн эрдэмтдийн тооцоолсноор энэ удаагийн үүл өмнө харагдаж байснаас харьцангуй өндөр буюу газрын гадаргаас 60 км-ээс дээш өндөрт үүсжээ. Ангарагийн ихэнх үүл усны мөснөөс бүрддэг бол энэ удаагийн өндөр давхаргын үүл нь хөлдсөн нүүрстөрөгчийн давхар исэл эсвэл хуурай мөс байх магадлалтай аж.

Эх сурвалж: gogo.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ