Улаанбаатар хот 450,000 гаруй тээврийн хэрэгсэлтэй. Ковид хөл хорионы үед тэдгээрийн 10% гаруй нь хөдөлгөөнд оролцож бусад 90% нь багадаа 14 хоног сул зогссон. Хэрэв та зогсоолдоо удаан каринтилагдсан машинаа шууд гаргаад унасан бол дугуйныхаа хийг шалгаад нэг үзэхэд гэмгүй болов уу?
Сул хийтэй удаан зогсвол:
- Дугуй нэг талаараа хавтгай болно. Энэ нь дугуйн бүтээц эвдэрсэнтэй холбоотой. Хэрвээ хүйтэн нөхцөлд удаан тавьсан бол илүү хүнд гэмтэх эрсдэлтэй.
- Удаан хөдөлгөөнгүй байсан бол руль салгалах эрсдэлтэй.
- Дугуйн хээ түргэн элэгдэж, амархан хагарах эрсдэлтэй байдаг
- Дугуйн зууралт ихсэх учраас шатахуун зарцуулалт, жолоодлогод таагүйгээр нөлөөлдөг.
- Жолооч талын хаалганы багана дээрх хэмжээсээр хийлэх
- Удаан зогсоох бол дугуйг газраас хөндийрүүлэх
- 7 хоногтоо 1 удаа машины байршлаа сольж дугуйн нэг цэг дээрх ачааллыг солих
- Хийгээ 7 хоногт тутамд тогтмол шалгаж байгаарай.