Бүх ард түмний урлагийн их наадмыг хагас тэрбумаар зохион байгуулна


Энэ жилийн Үндэсний их баяр наадмын төсвийг 2,5 тэрбумаар төсөөлөөд 10 тэрбумаар баталсан бололтой. Өнгөрөгч долоо хоногт эдгээр хоёр үнийн дүн бүхий зөрүүтэй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ч давсан дүн нь батлагджээ.

Ингээд Соёлын сайд Ч.Номингийн баталсан 10 тэрбум төгрөгийн өртгөөр бүтэх баярын хөтөлбөрийн задаргаанаас дурьдвал /төгрөгөөр/
  • Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд 400 сая
  • 21 аймгийн брэнджүүлэх ажил- 1 тэрбум 
  • Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль захиалан хийлгэх 1 тэрбум 
  • Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээх- 100 сая 
  • Ардын хувьсгал 100 жил телевизийн контентийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах- 300 сая
  • Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад- 500 сая төгрөг
  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө, дурсгалуудыг сэргээх- 250 төгрөг 
  • Бүх ард түмний урлагийн их наадам- 500 сая 
  • Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ- 100 сая төгрөг
  • Бусад арга хэмжээ- 1.2 тэрбум гэх мэтээр 10 тэрбум төгрөгийн задаргааг гаргасан сайд Ч.Номингийн тушаал 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гарчээ. 
Энэ жилийн баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулсан төсвийг яагаад ийм өндөр дүнтэй баталсныг Соёлын яамнаас тодруулахад, Жил бүр Үндэсний их баяр наадмын төсөв баталдаг. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаа учир түүх, соёлын дурсгалаа сэргээх, сурталчлах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд Соёлын яам байгуулагдсан учир 100 жилийн ойд зориулсан бүх арга хэмжээний төсвийг Соёлын яаманд төвлөрүүлсэн байна” гэжээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ