Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар гадаад улсад саналаа өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 нь санал өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс,Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан Салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-нд амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гадаадад байгаа 7209 иргэн бүртгүүлж, нэрсийн жагсаалтад орсны 66.3 хувь буюу 4767 иргэн сонгуульд оролцож санал өгсөн аж.
Энэ удаагийн сонгуульд хамгийн олон сонгогч санал өгсөн газрууд:
Сөүл дэх Салбар комисст 753 (69.9хувь)
Токио дахь Салбар комисст 719 (86.7хувь)
Канберра дахь Салбар комисст 532 (69.4хувь)
Вашингтон дахь Салбар комисст 467 (76.2хувь)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар СЕХгадаад улсад байгаа сонгогчдын санал тоолох бөгөөд санал авахзургадугаар сарын 9-ний 22.00 цагт ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулах юм.Цар тахлын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудад зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан, хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдалтай байгаа ч манай иргэд сонгуульд идэвхтэй оролцсонд Төв комисс талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ