Монгол Улсад вакцинд хамрагдсан иргэдийг зорчуулах талаар зарим улстай яриа хэлэлцээр үргэлжилж байна


Монгол Улс хилээ өчигдрөөс албан ёсоор нээсэн. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болсон.


Манай улсын иргэд чөлөөтэй зорчих орны тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гадаадын улс орноор хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.


Одоогоор цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олгохоо зогсоон, зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлж байгаа аж.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ