Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны тавдугаар сарын 31-ний хооронд манай улсын 36 145 иргэн гадаадын 93 орноос эх орондоо иржээ.
Үүнээс 29 334 иргэнээ 182 удаагийн тусгай нислэгээр, 6811 иргэнээ ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулжээ.
Тавдугаар сард 14 удаагийн нислэгээр 1505 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай нислэгийг Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.