ЭМЯ-наас өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Өнгөрсөн хоногт 7,102 хүнээс PCR шинжилгээ авахад 1,143 тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс,
- Улаанбаатар хотод 1,052 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол нийслэлийн 150 гаруй хороо, албан байгууллага, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон хөдөө орон нутаг руу зорчихоор сайн дураар шинжилгээ өгсөн иргэдийн дундаас илэрсэн.
- Орон нутагт 91 тохиолдол илэрсэн.
Вакцинд хамрагдаагүй хэсгийнхэнд өвчлөл чиглэх нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, вакцин хийлгээгүй 18-34 насныхан хүрсэн иргэд болон 0-17 насныханд өвчлөл тохиолдолж байгаа тул өөрийгөө болон хүүхдээ хамгаалахын тулд вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллыг дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.
Өнгөрсөн хоногт гурван иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Сүүлийн 24 цагт 685 хүнд эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 4,727 иргэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 2487
- хүндэвтэр 1665
- хүнд 462
- маш хүнд 122 хүн байна.