2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авах гэрээ хийжээ


Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авахаар гэрээ хийсэн тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлжээ. 


Pfizer вакцины татан авалтыг зургаадугаар сарын дундаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

"Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байв.


Гэхдээ манай улс хүүхдүүдийг вакцинжуулах эсэх талаар албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа. Мөн шинээр татан авах гэж буй 2.5 сая тун вакциныг ямар бүлгийнхэнд хийх тухай тодорхой мэдээлэл гараагүй байна.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ