Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг авч зугтсан гэв


МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг өнгөрсөн Баасан гарагт үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн боловч тус холбооны тамгыг авч зугтсан  талаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар нарын холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар: 

-ОУОХ-ноос удаа дараа "Хэрэгт холбогдсон холбооны ерөнхийлөгчдөө ямар ёс зүйн хариуцлага ногдуулж байна вэ?" гэсэн мэйл ирсэн учир бид өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 461-р ангид хоригдож байхад нь биднийг очиход амаараа "Ажлаа өгнө" гэж хэлж байсан. Гэтэл тамгаа аваад зугтчихлаа. Бид нарын хувьд тамгагүй учир үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүнд нөхцөл байдал үүсээд байна. Манай баг тамирчдыг ОУОХ цагаан тугийн дор оруулж магадгүй болчихлоо.

                                                                                                                                     Эх сурвалж:News.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ