Дундговь зэрэг гурван аймагт вакцинжуулалтын идэвх муу байна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын идэвх сул байгаа аймгуудтай цахимаар холбогдож, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаар ажиллахыг үүрэг болголоо. Дархлаажуулалтад ихэнх аймгийн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа ч зарим аймгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлага үүсчээ. 

Тухайлбал өвөлжилт хүндэрсэн Дундговь аймагт малчид оторт явсан шалтгаанаар вакцины тунд хамрагдах идэвх сул байна.

Мөн Увс, Хөвсгөл зэрэг аймагт вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан онцолжээ. Одоогийн байдлаар орон нутагт 908316 нэгдүгээр тунг хийлгээд байгаа бол  бүрэн тунд 577183 хүн хамрагдсан байна. скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ