Монгол Улс зургаадугаар сарын 1-нээс агаарын хилээ албан ёсоор нээсэн. Ингэхдээ тухайн зорчих орны хилийн горимыг мөрдөхөөс гадна тавьж буй шаардлагын хүрээнд иргэд зорчих боломж бүрдээд буй. Тэгвэл Турк улс руу зорчих иргэд вакцинаа хийлгэсэн бол PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болсон байна.
Тодруулбал,
- Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон бол түүнийгээ англи хэл дээрх гэрчилгээгээр баталгаажуулаад
- Сүүлийн зургаан сарын хугацаанд Ковид-19 вирусийн халдвар аваад эдгэрсэн бол түүнийгээ мөн англи хэл дээр баталгаажуулсан тамгатай тодорхойлолттой бол
- Туркийн хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө антиген буюу эсрэг биеийн шинжилгээ хийлгэсэн СӨРӨГ хариутай бол түүнийгээ англи хэлээр баталгаажуулаад тус улсад зорчихыг зөвшөөрч байгаа аж.