Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авахаар гэрээ хийсэн тухай мэдээлсэн билээ.
Тэгвэл уг вакцинаар 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газраас 2.5 сая тун Pfizer вакцины гэрээ хийсэн. Одоогийн байдлаар 1,185,991 хүүхдийг вакцинжуулах төлөвлөлтийн судалгааны ажил хийгдэж байна. Европын холбоо болон Канад, АНУ зэрэг улсад 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн.
Pfizer вакцины татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөлтийг хийж байна. Хэрвээ 12-17 насны 290 мянган хүүхдийг вакцинжуулах юм бол нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоо гарсан.
Мөн тэрбээр манай улсын 13,197 хүүхэд халдвар авсан талаарх мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа нь хүүхдүүдийг дархлаажуулаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлав.