Ц.Ганзориг: Хүүхдийг вакцинд хамруулах эсэхийг ДЭМБ, эрдэмтэдийн судалгаанд тулгуурлан шийднэ


Засгийн газраас 12-15 насны хүүхдийг коронавирусний вакцинд хамруулах шийдвэрийг ДЭМБ болон бусад олон улсын байгууллага, дотоодын эрдэмтэдийн судалгаанд тулгуурлан гаргана гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв.

Монгол Улсад 17 хүртэлх насны 1.1 сая хүүхэд байгаа бөгөөд Засгийн газраас 2.5 сая тун “Файзер” вакцин худалдан авах гэрээ байгуулж, эхний төлбөрийг шилжүүлсэн бөгөөд эхний 100 мянган тунд “Файзер” вакцин авсан юм. Энэ сарын 15-наас дараагийн 250 мянган тун вакцин орж ирэх аж.

Монгол Улс гадаад дотоодын эрдэмтэдийн судалгаа, олон улсын байгууллагын дүгнэлт, ДЭМБ-ын шийдвэрийг үндэслэн бага насны хүүхдийг вакцинд хамруулах асуудлыг шийдвэрлэх бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг онцолсон юм.

Дэлхий нийтэд хүүхдүүдийг коронавирусний вакцинд хамруулах судалгааны ажил өнгөрсөн сард эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Европын холбоо 12-15 насны хүүхдэд “Файзер” вакцин хийхийг гишүүн орнууддаа зөвшөөрсөн байна. Мөн АНУ, Канад улс “Файзер” вакциныг 12-15 насны хүүхдэд хийж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ