Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ


Сар бүрийн 20-нд шилждэг хүүхдийн мөнгөний олголтыг урагшлуулж, зургаадугаар сарын 3-наас буюу өнөөдрөөс оруулж эхэллээ. Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн.

Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.

Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сард хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргаж, ирэх зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор төсөвт санхүүжилтийг нь тусгасан. Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авч байгаа юм.

Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн билээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ