Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний дүнг танилцууллаа.
Сүүлийн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,045 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Ингэхэд 1,024 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 61,396 болсон.
Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодынх бөгөөд
- 883 нь Улаанбаатар хотод
- 140 нь орон нутагт
- Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор /2021.05.26/ ирсэн нэг иргэнээс бүртгэгджээ.
- Хөнгөн – 2,558
- Хүндэвтэр – 1,714
- Хүнд - 461
- Маш хүнд - 121 хүн байна.