Улсын хэмжээнд он гарсаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага ирж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний тав нь хүүхэд байжээ.
Гол, усны осол нь ихэвчлэн
- Ар гэдийн анхаарал болгоомжгүй байдал,
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос,
- Эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван үерлэнэ.
Иймд:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.