Улаанбаатарчуудыг өнөөдөр явуулын 4, суурин 41 цэгээр дархлаажуулна


Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-нд явуулын 4, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10,260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1,128, II тунд 15,312, нийт 16,440 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 953,764 нь I тунд, 81.5 хувь буюу 776,787 нь II тунд хамрагдаад байна.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд дүүрэг бүрээр танилцуулж байна. 

 

 

 

 

 

 

 





скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ