Дотоодын шинэ халдвар 1189, бусад шалтгаант тохиолдол 2, нас баралт 13 бүртгэгдлээ


ЭМЯ-аас өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Сүүлийн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,189 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 62,585 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн 1,189 тохиолдлыг ангилвал:
  • Эмнэлгээс шалтгаалах халдвар нэг,
  • Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэг,
  • Дотоодын халдвар 1,187 бүртгэгдэв.
Дотоодын халдварын,
  • 989 нь Улаанбаатар хотод
  • 198 нь орон нутагт илэрчээ.
Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын хувьд өнгөрсөн өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас нэг халдвар батлагджээ. Түүнчлэн өнгөрсөн хоногт 47- 91 насны 13 хүн хүн уг өвчний хүндрэлээр нас баржээ. Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотын голомтоос халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ