Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 69.6 хувь бүрэн тунгаа хийлгэжээ


Өнгөрсөн хоногт 58,171 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Үүнээс 17,376 хүн Улаанбаатар хотод вакцинжуулалтад хамрагдсан бол 40,795 хүн нь орон нутагт хамрагдсан байна. Нийслэлд өчигдөр вакцинд хамрагдсан 17,376 хүнээс 1,000 гаруй нь л вакцины эхний тунг хийлгэсэн аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 954,046 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 777,248 нь хоёрдугаар тунд хамрагдсан байна.

Орон нутгийн хувьд, 911,811 хүн вакцинд хамрагдсанаас 662,464 хүн бүрэн тунг хийлгэжээ. Вакцины хоёрдугаар тунгийн хамрагдалт орон нутгийн түвшинд 59.5 хувьд хүрээд байна.

Харин улсын хэмжээнд 18-аас дээш насны 1,865,857 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэснээс 1,439,712 хүн хоёрдугаар тунг авчээ. Вакцины бүрэн тунг хийлгэсэн хүний тоо вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 69.6 хувийг эзэлж байна

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ