Орон нутагт сүүлийн 24 цагт 16 аймагт нийт 198 тохиолдол батлагджээ.
Энэ нь дотоодод халдвар гарснаас хойш орон нутагт хамгийн олон тохиолдол шинээр бүртгэгдсэн өдөр болж байна. Орон нутаг дахь коронавируст халдварын сүүлийн нэг сарын хугацааны нөхцөл байдлыг авч үзвэл долоо хоногийн дундаж үзүүлэлт нь 42-47 тохиолдол байжээ. Харин тавдугаар сарын 29-нөөс эхлэн хэлбэлзэл нь ихсэж, долоо хоногийн дундаж үзүүлэлт өссөн байна.
Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол батлагдсан аймгууд нь Төв/39/ болон Хөвсгөл/29/ аймаг батлагдсан бол Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай болон Ховдод халдвар бүртгэгдээгүй байна.
Коронавируст халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул иргэд амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.