Энэ намар бага ангийн сурагчдад үдийн хоол өгч эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны яамны сурагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсээс цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэлийн боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны тогооч, нярав зэрэг 5500 гаруй хүн хамрагдаж байна.
Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд
- Нэг сурагчид ногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх
- Хоолзүйч, тогооч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх
- Хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах
- Хүнсний хангамжийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгаа юм.
- Сургууль цэцэрлэгийн хоолны газрын зохион байгуулалтын онцлог, тавигдах шаардлага
- Хоолны технологийн карт боловсруулах
- Илчлэг тооцох аргачлал
- Хүнсний түүхий эдийн анхан шатны боловсруулалт
- Хүнсний харшил, тусгай хэрэгцээт хүүхдийн хоол хүнс
- Тогооч мэргэжлийн түвшин ба үнэлгээний зарчим зэрэг илтгэл тавьж мэдээлэл өглөө.