"Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй "Зүрх мартахгүй" төсөлд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Б-гийн хүү Б хамрагдаж 16 сая төгрөгийн өртөг бүхий хагалгаанд үнэ төлбөргүй оржээ.
Бяцхан хүү зүрхний цоорхой оноштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч нарын байнгын хяналтад эмчлэгдэж байгаад өнгөрсөн сард зүрхний хагалгаанд орсон юм байна. Одоо хүүгийн биеийн байдал сайжирч хэвийн байна.
Хүү “Нандин амьдрал” асрамжийн төвийн багш, ажилчдын халамжинд эрүүл саруул өсөж байна. Өнгөрсөн Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан хүү Б-г өсгөн хүмүүжүүлж буй “Нандин амьдрал” асрах төвийн удирдлага, багш, ажилчдад талархал илэрхийлж 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт алба хаагч болон хүмүүжигч нар сэтгэлийн хандив өргөж, хүүхэд, багачуудад гарын бэлэг гардуулсан байна.