Файзер вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна


Монгол Улс өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн хавдартай иргэдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Харин тавдугаар сараас уг вакциныг хөхүүл эхчүүд, архаг хууч өвчтэй, хэвтрийн, хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүст хийж буй. Файзер вакцинаар хийх дархлаажуулалттай холбоотойгоор иргэдээс нийтлэг ирүүлж байгаа асуултанд албаныхнаас өгсөн хариултыг хүргэе.

- Pfizer вакциныг ямар хүнд хийж байгаа вэ?

- Pfizer вакциныг зорилтот бүлгийн буюу архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй иргэдэд хийж байгаа.

 Pfizer вакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу?

- Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ