Токиогийн олимпийн шилдгүүдийн медаль ийм байна!


Токио 2020 зуны олимпын наадам эхлэхэд 50 өдөр үлдээд байна. Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулагчид өчигдөр медалийн тавцанд зогссон тамирчдад гардуулах медаль болон ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг танилцуулжээ.

Токио 2020 наадмын 33 спортын төрлийн 339, паралимпын 22 төрлийн 539, нийт 878 медаль гардуулах ёслол болохоор төлөвлөгдсөн байна. Медалиудыг электроникийн хаягдлыг дахин боловсруулах замаар гаргаж авсан үнэт металлаар бүтээсэн юм.

Харин медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг Японы нэрт хөгжмийн зохиолч Наоки Сато зохиосон байна. Тэрбээр “Ruroun Kenshin”, “Eien no Zero” зэрэг хит кинонуудын хөгжмийг зохиож байжээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ