Өнөөдөр Инчеонд буусан ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хэргийг хотын Цагдаагийн газар шалгана



Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн Korean Air компанийн онгоцоор зорчиж явахдаа бусдад бэлгийн дарамт үзүүлж, айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгагдсан Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Индонезаас өнөөдөр өглөө Инчеонд ирсэн гэж Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Индонезийн Бали арлын Денпасар нисэх буудлаас хөөрсөн нисэх онгоцоор 08:29 цагт буужээ. Инчеон Олон Улсын нисэх буудлын Цагдаагийн хэсэг шалгаж эхэлсэн Д.Одбаярт холбогдох хэргийг Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болжээ.
 
Эх сурвалж: Hani.co.krскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ