ҮСХ-ны статистик мэдээллээр Монгол улсын экспорт оны эхний таван сард нэмэгдэж 3.3 тэрбум ам долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 тэрбум ам доллараар өссөн үзүүлэлт аж. Ийнхүү өсөхөд зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлогын өсөлт гол нөлөө үзүүлжээ.
Гэвч ойрын хугацаанд гадаад хүчин зүйл, халдварын тархалтын эрсдлийн улмаас экспортын орлого өсөхгүй байх, буурах эрсдэл үүсч эхэлжээ. Тухайлбал зэсийн үнэ буурч, халдвараас үүдэлтэйгээр нүүрс экспортлохоо зогсоогоод байна.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ